Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-27 12:20:22
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 03 дугаар сарын 03-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд гүүр гэсэн хяналтын 1 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч БХХ5 -ийн агууламжийн явцыг харуулав.
Голын усны бохирдлыг илэрхийлэх үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулахад Хараа-Дээд гүүр химийн шинжилгээний үзүүлэлтүүд давж бохирдсон тохиолдолгүй байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2021 оны 03 дугаар сарын 03-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж, гарч, Шарын гол ЦБ-ын орж, гарч, Салхит өртөөний ЦБ-ын орж, гарч, Хонгор сумын орж, гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцууллаа. /3 дугаар хүснэгт/
Хүснэгт 3. Хаягдал усны шинжилгээний дүн
Энэ 03 дугаар сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 87.5% өмнөх сараас 2.1%-иар ихэссэн ба Шарын гол сумын ЦБ 75.0%, Салхит өртөөний ЦБ 80.8%, Хонгор сумын ЦБ 65.4%, Төв ЦБ-н цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/Б-4.9, Шарын гол сумын ЦБ- 1.5, Салхит өртөөний ЦБ- 1.8, Хонгор сум ЦБ-4.6, Төв ЦБ-н БХХ5-1.6, Шарын гол сумын ЦБ-3.6, Салхит өртөөний ЦБ-2.0, Хонгор сум ЦБ-3.6, Төв ЦБ-н ПИЧ /пермангантын исэлдэх чанар/-4.0, Шарын гол сумын ЦБ-5.2, Салхит өртөөний ЦБ-5.6, Хонгор сумын ЦБ-7.2, нийт азотын нэгдэл /NH4/-Төв ЦБ-3.1, Шарын гол сумын ЦБ-2.4, Салхит өртөөний ЦБ-3.0, Хонгор сумын ЦБ-2.7 дахин давж бохирдолтой ус голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2021 оны 01-03 дугаар сарын дүнг харууллаа.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР Д.ТҮВШИНЖАРГАЛ